Оросууд банк санхүүгийн салбарыг сонирхжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.21-нд нийтлэгдсэн

Оросууд банк санхүүгийн салбарыг сонирхжээ

Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит XIV хуралдаанд Оросын бизнесмэнүүд, Худалдаа аж үйлдвэрийн танхимийн төлөөлөгчид оролцсон талаар Засгийн газар хоорондын комиссын Монголын талын ахлагч, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг мэдээллээ.
Уг уулзалтанд Оросын талаас олон бизнесмэн иржээ. Тэдний зарим нь  танай банк санхүүгийн секторт орж ажиллах сонирхолтой байгаагаа Монголын талд илэрхийлсэн  аж.
Оросын худалдаа аж үйлдвэрийн танхим нь Монголын худалдаа  аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллахаар тохиролцжээ. Ингэснээр хоёр улсын аж ахуй нэгжүүд түншлэх боломжтой болж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Монгол Оросын бизнес форумыг энэ ондбагтаан  зохион байгуулахаар төлөвлөжээ. Бизнес форумыг өмнө нь нэг удаа хийж хоёр улсын бизнесменүүд олноор оролцож байсан ба энэ удаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын айлчлалын үеэр хийхээр ярилцаж байгаа ажээ.
Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж