“ПСЖ” Чехийн төлөө 39 саяыг санал болгоно

Хуучирсан мэдээ: 2015.06.17-нд нийтлэгдсэн

“ПСЖ” Чехийн төлөө 39 саяыг санал болгоно

Английн “Челси” клубын шилдэг хаалгач Петр Чех багаасаа явах дээрээ тулаад байгаа. Өнгөрсөн улиралд Тибо Куртуа гарааны хаалгач болсноор Чех сэлгээний сандалд сууж улирлыг өнгөрөөсөн билээ. Тиймдээ ч тэрбээр байнга гараанд гарах баг руу явахаар шийдээд.

Түүнийг Английн өөр нэг баг болох “Арсенал” авахаар сонирхож байгаа юм. Харин энэ наймаанд Францийн “ПСЖ” клуб оролцож эхэлжээ. Нийслэлийн баг Петр Чехийн төлөө 39 евро санал болгохоор зэхэж байгаа юм байна.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж