Google-ийн хайлт нэг хуудсанд 1000 зураг гаргана

Хуучирсан мэдээ: 2010.07.21-нд нийтлэгдсэн

Google-ийн хайлт нэг хуудсанд 1000 зураг гаргана

Интернэт хайлтын системд ноёрхогч Google компани зургийн хайлтын системээ сайжруулж, хайлтын үр дүнгийн эхний хуудсанд 1000 зураг гаргах шинэ өнгө төрхтэй болжээ.
Google Images Search буюу зургийн хайлтын системд 2001 оноос хойш дорвитой шинэчлэл хийгдээгүй бөгөөд өнгө төрхөө шинэчилснээр хэрэглэгчид хүссэн зургаа олоход илүү хялбар болж байгаа юм. Наанадаж л олон хуудас эргүүлж, зураг хайх шаардлагагүй, өөрөөр хэлбэр хулганын товчлуур дарах тоог багасгаж байгаа ажээ.
Гэхдээ одоогоор дэлхийн улс орнуудад эх хэл дээрээ ашигладаг Google-ийн нийт хэрэглэгчдийн 10 хувь нь шинэ хайлтын системийг ашиглах боломжтой боловч ойрын хугацаанд бүх хэрэглэгчдэдээ дээрх боломжийг олгох гэнэ.
Ямартай ч одоогоор англи хэл дээр Google Image Search шинэ өнгө төрхтэй болоод байна.
С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж