Үндэсний музейд “Бэсрэг наадам” зохион байгуулагдана

2015 оны 6 сарын 23

Үндэсний их баяр наадмыг угтан БСШУЯ-ны Палеонтологи, археологийн музейн шинэчлэл төслийн нэгж, Монголын Үндэсний музей, Монголын Залуучуудын Эвсэл, Морин хуурын музей хамтран эрийн гурван наадмын үүсэл түүх, ёс заншил, дэг жаяг зэргийг харуулсан “Бэсрэг наадам”-ыг Монголын Үндэсний музей дээр 07 сарын 10-ны өдрийн 17:00-21:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна. Үзэгч Та бүхэн “Бэсрэг Наадам”-д хүрэлцэн ирснээр үндэсний уламжлалт наадмынхаа утга агуулгатай дэлгэрэнгүй танилцах, наадамтай холбоотой музейн танхимуудыг тайлбартай үзэх, морин хуур, уртын дуу, хөөмий, бий биелгээн тоглолт үзэх, эрийн гурван наадам зэрэгт оролцох боломжтой болох юм.

Арга хэмжээний хөтөлбөр:

17:00-17:20 Нээлт

17:20-18:00 Урлагийн тоглолт (Морин хуурын музейгээс)

18:00-20:30 Үндсэн үйл ажиллагаа (Бөх, шагай, үйчүүр, сур харвааны дүрэм, дэг жаягтай танилцах, тоглох Монголын Үндэсний түүхийн музейн Монголын уламжлалт хувцас, гоёл чимэглэл, Монголын эзэнт гүрэн XIII-XIV зуун, Уламжлалт соёл, Уламжлалт ахуйн танхимуудыг тайлбартай үзэх)

20:30-20:40 Бэсрэг наадмын ялагчдад гарын бэлэг гардуулах

20:40-21:00 Хаалтын ажиллагаа

Холбоо барих:

Жуулчны гудамж-1
Улаанбаатар-14201

Утас: +976-11-326802, +976-70110911, 99123922

Факс:  +976-11-326802

И-мэйл: nmm@nationalmuseum.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна