Д.Лүндээжанцан гишүүнд найз нь туслав

Хуучирсан мэдээ: 2015.06.23-нд нийтлэгдсэн

Д.Лүндээжанцан гишүүнд найз нь туслав

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр Д.Лүндээжанцан гишүүн бусдыгаа багагүй хөгжөөгөөд амжлаа. Тэрээр биеэ үнэлэгчдийг торгох тухай асуудлыг хэлэлцэж байх үеэр “Биеэ үнэлж байгаад бусдад арьс өнгөний халдварт өвчин тараавал хэрхэн хариуцлага хүлээлгэх вэ. ДОХ ч юм уу тэмбүү ч юм уу өвчин халдаавал яана” гэсэн юм.

Үүнийг сонссон Ө.Энхтүвшин гишүүн түүний хажуугаас ёврон “Лүндээ бэлгийн замын халдварт өвчин гэж хэлээч. Арьс өнгөний халдварт өвчин гэдэг чинь хамууг хэлдэг шүү дээ” гэж зөвлөгөө өгч харагдана лээ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж