Улсын ерөнхий прокурор мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Улсын ерөнхий прокурор мэдээлэл хийнэ

Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав өнөөдөр 14.00 цагаас сэтгүүлчдэд УЕПГ дээр мэдээлэл хийх гэж байна. Тэрбээр АТГ-ын дарга Ч.Сангарагчаатай холбоотой асуудал болон бусад асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх ажээ. Ч.Сангарагчаа дарга, мөн АТГ-ын орлогч дарга Д.Сундуйсүрэн нарын албан тушаалын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг Улсын ерөнхий прокурор УИХ-д хүргүүлсэн ч хуулийн хугацаанаас нь хэтрүүлж, түүгээр үл барам нэгдсэн хуралдаанд оруулалгүй хаврын чуулганыг өндөрлүүлсэн юм. Ерөнхий прокурор энэ талаар шаардах бичиг явуулсан ч УИХ-ын хаврын  чуулганыг шууд өндөрлүүлсэн.  Энэ мэт асуудлын талаар мэдээлэл хийх гэж байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж