Үндэсний сур харвааны УАШТболлоо

Хуучирсан мэдээ: 2015.06.24-нд нийтлэгдсэн

Үндэсний сур харвааны УАШТболлоо

Үндэсний сур харвааны насанд хүрэгчид, болон өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт 22 байгууллагын 88 багийн 360 гаруй харваачид оролцож 35 багц медалийн төлөө цэц мэргэн, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тус тэмцээн нь Хасаа харваа, Хана харваа гэсэн 2 төрлөөр явагдлаа.

 

 
Тэмцээний дүн гарахад Хана харвааны эмэгтэйчүүдийн төрөлд Хот монгол группын харваач Н.Өлзийханд, эрэгтэйчүүдийн төрөлд Орхон аймгийн Хангарьд спорт клубын харваач Э.Ганчулуун нар алтан медаль хүртсэн бол Хасаа харвааны эмэгтэй төрөлд Хангарьд спорт клубын харваач Ш.Энхтуул алтан медаль хүртлээ. Тэмцээний нийлбэр дүнгээр Орхон аймгийн баг мөнгөн медаль хүртэж энэ удаагийн улсын аваргын тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 2 хүрэл медалийг хүртлээ. Харин Зэвсэгт хүчний алдар спорт хорооны баг алтан медалийн эзэн болов.
 
Эх сурвалж: http://erdenetinfo.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж