Канабис орж ирсэн нь тогтоогдлоо

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Канабис орж ирсэн нь тогтоогдлоо

Буянт-Ухаа дахь “Чингэс хаан” олон улсын нисэх онгоцны буудалд энэ сарын  16-ны өдрийн 16.00 цагт Сөүл-Улаан баатар чиглэлийн ОМ-302 онгоцоор  манай улсын иргэн бор өнгийн капсултай 356 ширхэг эмийг  тээвэрлэж ирснийг тус боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагч Б.Жаргалмаа илрүүлсэн юм. Уг бодисыг  энэ сарын 20-ны өдөр Гаалийн төв лабораторид шинжлэхэд канабисийн төрлийн мансууруулах бодис болох нь тогтоогджээ. Эл хэргийг  иргэний нисэхийн цагдаагийн хэлтсээс  Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс рүү шилжүүлэн  шалгаж байгаа аж.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж