“Охинтойгоо сельфи” давалгаа

Хуучирсан мэдээ: 2015.06.29-нд нийтлэгдсэн

“Охинтойгоо сельфи” давалгаа

Эцгийн эрхт ёс хатуу ноёлсон Энэтхэгт эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөх асуудал хөндүүр сэдвийн нэг байдаг. Тэгвэл Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди охид, эмэгтэйчүүдээ хайрлая уриан дор “охинтойгоо сельфи” зургийн давалгааг эхлүүлжээ. Үүгээрээ тэрээр охидыг сурч боловсрох, хүчирхийллээс хамгаалуулах эрхийг хамгаалахыг уриалсан байна.

Гэтэл Энэтхэгийн ерөнхий сайдын санаачилга  Твиттер жинхэнэ давалгаа үүсгэж чаджээ. Энэтхэгчүүд сельфи давалгааг дэмжиж, олон мянган эцэг охинтойгоо авахуулсан зургаа цахим ертөнцөд байршуулсан байна.

Нарендра Моди охид, бүсгүйчүүдийн эсрэг хүчингийн гэмт хэрэг ихээр гардаг Харяна мужийн жижиг тосгоны захирагчийг хамгийн түрүүнд сельфи давалгаанд нэгдэхийг уриалсан байв.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: The Time

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж