Г.Ариунбаатар шилдэгийн төлөө өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2015.07.01-нд нийтлэгдсэн

Г.Ариунбаатар шилдэгийн төлөө өрсөлдөнө

Дөрвөн жил тутамд нэг удаа болдог П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн уралдааны гоцлол дуулаачийн төрөлд манай улсаас Б.Батжаргал, Ч.Энхтайван, Ч.Бадрал, н.Оюунчимэг, Г.Ариунбаатар нар оролсон. Тэгвэл МУГЖ дуучин Г.Ариунбаатар тус тэмцээний сүүлийн шатанд үлдсэн тухай medici.tv мэдээллээ.

Энэхүү төсөлд нийтдээ 500 гаруй авьяастан оролцсоноос дөрвөн шатны шалгаруулалтаар шилдэг 24 оролцогч тунаж үлдсэн бөгөөд гала тоглолтоос шилдгийн шилдэг гурван оролцогчийг тодруулах юм. Уралдаанытэргүүн байрын эзэн цом, 10 сая төгрөг, хоёрдугаар байрын эзэн долоон сая төгрөг, гуравдугаар байрын эзэн таван сая төгрөгийн шагналтай аж.

П.И. Чайковскийн нэрэмжит Олон улсын уралдаан 6-р сарын 15-с 7 –р сарын 2 хүртэл Москва, Санкт –Петербург хотод явагдах юм. Уламжлал ёсоор олон улсын уралдаан ирэх сарын 2-ний өдөр болох Гала- концертоор өндөрлөнө.

Б.ЗУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж