Обама АНУ-ын санхүүгийн өөрчлөлт хүсэв

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Обама АНУ-ын санхүүгийн өөрчлөлт хүсэв

Бид энэ өөрчлөлтөөс олон зүйл хожих болно гэж Обама ярьж байна. Ерөнхийлөгч Обама АНУ-ын сүүлийн хэдэн арван жилийн түүхэнд байгаагүй санхүүгийн том өөрчлөлт хийх хуулинд гарын үсэг зурлаа. Энэ хууль “хүн бүрийг нэг ижил хууль баримтладаг болгох бөгөөд ингэснээр компаниуд ямар нэг заль мэх, цоорхой, овжин байдлаар өрсөлдөх биш харин үнэ болон чанараар өрсөлддөг болох болно” гэж Обама ярьжээ. Олон сарын хугацаанд Бүгд найрамдах намынхантай улс төржиж, янз бүр болсны дараа энэ хуулийг батлуулж чадсан нь Обамад болон Ардчилсан намынханд томоохон ялалт болж байна. Энэ хуулийг АНУ-ын санхүүгийн салбарынхан хүчтэй эсэргүүцэж байгаа юм.

Уг хууль моргейжийн зохицуулалт, хэрэглэгчид зээл олгох явцыг чангатгаж, оюутан-зээлдэгчид болон дундаж хөрөнгө оруулагчдад илүү ил тод болохоос гадна шинээр хэрэглэгчийг хамгаалах агентлаг байгуулж байгаа. Конгресст байгаа бараг бүх Бүгд Найрамдах намын гишүүн энэ хуулийг эсэргүүцэж байгаа бөгөөд энэ хууль нь ажлын байр бий болгохоор оролдож байгаа бизнесын салбарынханд нэмэлт дарамт, ачаа болно гэж үзэж байна. Хууль батлагдсанд баяр хүргэсэн нижигнэсэн алга ташилтан дунд Обама “Энэ хуулийн ачаар Америкчууд Wall Street-ын алдааг дахин засах шаардлагагүй болох болно” гэж ярьжээ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж