Нийслэлийн төвийн 25 гудамжинд цэцэг тарьж байна

Хуучирсан мэдээ: 2015.07.05-нд нийтлэгдсэн

Нийслэлийн төвийн 25 гудамжинд цэцэг тарьж байна

Нийслэлийн гудамж талбайд нэг, хоёр наст цэцэгс суулгаж, Улаанбаатар хот өнгөө засч эхэлжээ.

Энэ жилийн хувьд нийслэлийн төв 25 гудамжинд өнгийн цэцэгсийг тарина.

Одоогоор энэ ажил ид үргэлжилж байна. Ногоон байгууламжийн ажил дөрөвдүгээр сараас эхэлсэн. Цэцэг суулгалтыг энэ сардаа эрчимжүүлэн, наадмаас өмнө дуусгахаар төлөвлөжээ.

Нийслэлийн гудамж талбайд хоёр жилийн өмнөөс нэг, хоёр наст ургамлыг тарьж эхэлсэн. Жил бүр эдгээр цэцгүүдэд 500 орчим сая төгрөг, цэцэрлэгчдэд ч тодорхой хөрөнгийг сургалтанд нь зарцуулдаг.

Харин энэ жил нэг, хоёр наст ургамалд зарцуулах мөнгийг 2.5 дахин бууруулж 200 сая төгрөг болгосон юм.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж