Эр хүн таны эрхэм сонголт 3,1 сая төгрөгийн бэлэгтэй

Хуучирсан мэдээ: 2015.07.06-нд нийтлэгдсэн

Эр хүн таны эрхэм сонголт 3,1 сая төгрөгийн бэлэгтэй

Монгол дахь Toyota Мотор Корпорацийн албан ёсны дистрибьютор “Таван Богд” ХХК нь Япон улсаас Монголын зах зээлд Toyota брэндийн автомашиныг борлуулж, нийт Toyota брэндийн бүх төрлийн автомашинд сэлбэг засвар үйлчилгээ үзүүлдэг билээ.

“Таван Богд” ХХК Ардын хувьсгалын 94 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 809 жилийн ойн баяр наадмыг угтан хийморлог эр хүн таны чимэг болох Toyota Land Cruiser 200 автомашиныг бүх загвар, өнгөний сонголттойгоор борлуулж байна. Тус компани нийт үйлчлүүлэгчдийнхээ худалдан авалтанд чанар аюулгүй байдлаараа дэлхийд танигдсан Bridgestone брэндийн 4 ширхэг дугуй, Toyota брэндийн оригналь сэлбэгийн багц бүхий 3,1 сая төгрөгийн наадмын бэлэгтэй худалдааг 7 дугаар сарын 10 хүртэл зарлаж байна.

Домогт Land Cruiser нь 60 гаруй жилийн туршид 4WD болон найдвартай байдлаараа тэргүүлэгч байсаар ирсэн билээ. Харин одоо бат бөх байдал, хүч чадлын хувьд улам илүү болж туулах чадварыг нэмэгдүүлэх шинэ инновацийг эзэмшсэнээр шинэ үеийн 4WD-ийн Ноёлогч болоод байна. Бат бөх болон найдвартай байдлаараа дэлхийд шалгарсан энэхүү загвар нь хэрэглэгч та бүхний тав тухыг хангах үүднээс гадна болон дотор талын бүхий л хэсэг дээр анхаарал хандуулж ажилласан бөгөөд дэлхийн хамгийн хүнд ширүүн нөхцөлд туршигдан батлагдсан дэвшилтэт технолгитой. Жолоодлогын 5 төрлийн нөхцөлд тохируулан сонголт хийснээр энэхүү хувьсах систем нь шавар, элс, сул хайрга зэрэг шарвалт гулгаа ихтэй зам эсвэл хад чулуу бартаа ихтэй зэргээр нь харгалзан нөхцөл байдалд нийцсэн жолоодлогыг хийх боломжийг олгох болно.

Жинхэнэ эр хүний унаа бол сайн морь, сайхан машин гэдэг. Хүний амьдралын хэрэглээ болсон автомашин заавал гоё ганган байх шаардлагагүй ч чанартай, аюулгүй байдлыг найдвартай хангасан, тав тухтай, Монголын замын нөхцөлд тохирсон байх нь хамгаас чухал билээ. Таны сонголт мэргэн байх болтугай.

Ирээдүйд хөтлөх торгон жолоо

Toyota Мотор Корпораци

Бидэнтэй холбогдох: www.tavanbogdllc.mn

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж