Чингисийн талбайд бэлтгэлээ хийж байна

Хуучирсан мэдээ: 2015.07.07-нд нийтлэгдсэн

Чингисийн талбайд бэлтгэлээ хийж байна

“Монгол Улсын Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал энэ сарын 10-нд Чингисийн талбайд ёслол төгөлдөр болно. Жагсаалын бэлтгэл ажлын хүрээнд 07.07-ны өглөөний 04.00 цагт цэргийн ёслолын жагсаалд оролцогчид Чингисийн талбайд бэлтгэлээ хийжээ.

Цэргийн ёслолын жагсаалыг ЗХЖШ-ын дэд дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Бямбасүрэнгийн Баярмагнай командлана. Харин Тугийн чиглүүлэгчээр Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, хурандаа Б.Амгаланбаатар, Тугчнаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Ганзориг, Тугийн хамгаалагчаар ЗХЖШ-ын хэлтсийн дарга, хурандаа Ц.Батсайхан, Удирдлага холбооны хэлтсийн дарга, хурандаа Д.Энхбаатар нар ажиллаж байна.

Энэ удаагийн цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, БХИС, ХХЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ХСИС, ОБЕГ-ын 1800 гаруй цэргийн алба хаагчид оролцоно. Тэд энэ сарын 9-ний шөнө мөн адил Чингисийн талбайд бэлтгэл хийх юм.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж