Линдси Лохан шоронд эхний хоногоо өнгөрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Линдси Лохан шоронд эхний хоногоо өнгөрүүлэв

Холливудын дуулиан таригч эмэгтэй Линдси Лохан  шоронд эхээрээ үдүүлэн иржээ. Удалгүй жүжигчин бүсгүйг дөнгөлөөд харгалзагч нар нь авч явсан байна. Камерт оруулахын өмнө түүнийг бүрэн нүцэглэн нэгжээд шоронгийн улбар шар комбинзон өмсгөн өдөртөө 23 цагийг өнгөрөөх хорих өрөөнд нь оруулсан байна.
Шоронд очихын өмнөх долоо хоногийг Лохан гэртээ өнгөрөөн эмийн коктайлиар тайвширч байлаа. Шоронгийн дүрмийн дагуу одоо түүнд өдөртөө хоёр ширхэг эм л өгч байх юм байна.
Героин хадгалж, бие үнэлсэн гэх хэргээр ял эдэлж байгаа 38 настай Тамара Хейли, Линдсид хүнд байх болно гэдэгт эргэлзэхгүй байгаа гэнэ. “Хоригдол бүр л түүнийг чимхэх болно. Лоханыг өвтгөж чадвал тэдний алдар нэрэнд нь тустай болох гэнэ.
Одоо хоригдлуудын хэн нь Лоханыг түрүүлэн уйлуулж чадах вэ гэсэн бооцоо тавьж байгаа гэнэ. Түүнийг уйлуулж чадвал сонинд нэрээ гаргана гэж тэд тооцоолж байгаа ажээ.
2007 онд согтуугаар хоёр удаа машин барьж байсан мөн “шагайнд зүүсэн гэмт хэрэгтний бугуйвч” зүүх журмыг зөрчсөндөө жүжигчин бүсгүй ер хоног хоригдох ял авсан юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж