Хуучин машинуудын үзэсгэлэн гарлаа

Хуучирсан мэдээ: 2015.07.17-нд нийтлэгдсэн

Хуучин машинуудын үзэсгэлэн гарлаа

Монгол улсад авто тээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ түүхэн өдрийг тохиолдуулан Чингисийн талбайд хуучин автомашины үзэсгэлэн гаргажээ. 11.00 цагаас  эхлэн дэлгэгдсэн тус автомашины үзэсгэлэн 16.00 цаг хүртэл үргэлжилнэ. Хуучин автомашины үзэсгэлэнд 1930 аад оноос эхлэх тээврийн салбарын түүхийг илтгэсэн нийт 20 гаруй автомашин тавигджээ. Үүнээс 12 нь хуучин автомашин сонирхогч, бүлгийнхэний машин.

 

Чайка гэх машин 1980 аад оны үед тухайн үеийн төр засгийн үйлчилгээнд ашиглагддаг байжээ. Уг машиныг 1979 онд үйлдвэрлэсэн. Улмаар 1983 онд Монгол улсад оруулж иржээ. Чайка машины өртөг одоогийн ханшаар үнэлбэл 100 орчим сая төгрөг болох юм.

Мөн улаан хүрэн өнгөтэй машиныг М1 гэж нэрлэнэ. 1935 онд үйлдвэрлэгдсэн. 1939 онд Монголд орж ирж байжээ.

М21 буюу лада гэж нэрлэдэг уг саарал машиныг 1960 онд үйлдвэрлэж, 1972 онд  Монголд оруулж иржээ.

Зургаан хүний суудалтай 1935 онд үйлдвэрлэгдэж, 1963 онд Монголд орж ирсэн энэ машины марк "Газ М12 Зил". 120 милл хүртэл хурдлах хүчин чадалтай. 1960-аад оны үед сайд нар унадаг байжээ. Тус машины одоогийн үнэлгээ 100 орчим сая төгрөг.

Харин энэ машиныг Дорноговь аймгаас авчирч, 50-60 сая төгрөгөөр тоног төхөөрөжмийг нь сольж, шинэчлэн өнөөдөр олонд үзүүлж байна. Засвар шинэчлэлтийг хийхээс өмнө уг машин шороонд дарагдаж, зэвэнд идэгдсэн байжээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач   Э.ЭНХБАТ


 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж