Блаттер руу доллар цацжээ

Хуучирсан мэдээ: 2015.07.22-нд нийтлэгдсэн

Блаттер руу доллар цацжээ

Блаттер руу доллар цацжээ

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Зепп Блаттерыг хэвлэлийн бага хурал хийлгэхээр эхлүүлж байтал гэнэт саарал хослол өмссөн залуу гарч ирээд 1-10 ам.долларын дэвсгэртүүдийг цацсан хэрэг явдал гарлаа. Энэ саарал хослолтой нөхөр бол Ли Нельсон хэмээх уран бүтээлийн нэрээрээ олонд танигдсан Их Британийн инээдмийн жүжигчин Саймон Бродкин байж.

Ли Нельсон пиджакныхаа энгэр дээр Умард Солонгосын далбааны дүрс бүхий тэмдэг зүүсэн байсан бөгөөд доллараа цацахдаа “2026 оны Хөлбөмбөгийн Дэлхийн аваргыг Умард Солонгост зохион явуулахаар тохиролцсоны чинь төлөө” гэж хэлсэн байна. Ли Нельсоныг тэр даруй хамгаалалтын албаныхан баривчлахад тэрбээр “Та бүхэнд их баярлалаа. ОУХХ-ны нөхдүүд 2026 оны Хөлбөмбөгийн Дэлхийн аваргыг Умард Солонгост өгөхөөр тохиролцчихсоныг зарлаж чадсандаа баяртай байна” гэж хэлжээ.

Хэсэг хугацааны дараагаар Зепп Блаттер үг хэлэх тэнхэлтэйгээ болж, “Намайг цунами аваад явчихаагүй, би амьд хэвээрээ байгаа шүү. Энэ явдал хөлбөмбөгтэй ямар ч хамааралгүй. Би саяхан бурхны оронд одсон ижийтэйгээ ярилаа. Ижий минь надад “Битгий санаа зов миний хүү, энэ бол хүмүүжил, боловсрол муутай л хүний үйлдэл байна” гэж хэлсэн” хэмээн Блаттер өгүүлсэн байна. Ли Нельсоныг Швейцарийн багдаа нар баривчлаад байгаа ажээ. Түүний хувьд иймэрхүү дуулиан тарьсан үйлдэл хийх нь энгийн шахуу үзэгдэл гэнэ. 2014 оны Дэлхийн аваргад оролцохоор нисэх гэж буй Английн шигшээ багийнхантай яг адилхан хувцаслаж хариугүй Бразил руу хамтдаа нисчих шахсан тохиолдол Ли Нельсонд бий.

Мөн 2013 онд “Эвертон”-“Манчестер Сити”-гийн тоглолтын өмнө “Сити”-гийн хөлбөмбөгчийн өмсгөлтэйгээр харуул, хамгаалалтын хажуугаар жишим ч үгүй гараад Харт, Коло Туре хоёрын дэргэд очиж, бие халаалт хийсэн удаатай.

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: http://horom.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж