Монголын 6000 километр зам &#34Google map&#34-д холбогджээ

Хуучирсан мэдээ: 2015.07.22-нд нийтлэгдсэн

Монголын 6000 километр зам &#34Google map&#34-д холбогджээ

Хүн бүр ухаалаг утастай болсон ийм үед технологийн дэвшлийг ашиглан мэдэхгүй газартаа, юунд ч түүртэлгүйгээр очих боломж Монголчуудад өнгөрсөн жилээс эхлэн нээгдсэн. Тодруулбал, 2014 оны аравдугаар сард нээлтээ хийсэн “Google street view” төсөл Монголд амжилттай хэрэгжиж байна. Одоогоор Улаанбаатар хот болон зүүн гурван аймаг бүхэлдээ нийт зургаан мянга гаруй километр замыг Гүүглийн газрын зурагт холбожээ. Мөн Гүүглийн урлагийн хүрээлэнд манай улсын Үндэсний музей, Занабазарын музей, Богд хааны музей оржээ. Товчхондоо Монголын дээрх гурван музей дэлхийн заавал үзэх ёстой үзэсгэлэнд багтсан байна. Ингэж Гүүгл компанид тодорхой хэмжээний мөнгө төлөн хамтран ажиллаж буй нь улсдаа жуулчдыг татах, энэ салбараасаа олдог орлогоо нэмэгдүүлэх, дэлхийн техникийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхах зорилготой. Мөн хотын аюулгүй байдалд нөлөөлж, гэмт хэргийн нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтойг ч  мэргэжилтнүүд онцолж байлаа.

Google street view- д Монгол Улс холбогдсоноор дэлхийн хамгийн том мэдээллийн сүлжээ Google map болон search, youtube-ээр манай улсын мэдээллийг ойлгомжтой хэлбэрээр гадаад дотоодын иргэд авах боломжтой юм. Товчхондоо дэлхийн аль ч цэгээс гар утас болон компьютер ашиглан Улаанбаатар хот, зүүн гурван аймгийн бүх гудамж талбай,  музей, ресторан, барилга байшиныг дэлгэрэнгүй мэдээллийг авч аялаж болно.

Дэлхийн 60 орчим улсын 4000 орчим хотын  найман сая километр  замын дүрслэл өнөөдөр Google street view-д бүртгэгджээ. Улаанбаатар хот Азийн бүс нутагтаа Street view-д багтсан анхны хот.

Д.УЛАМ

Зураглаач Э.ЭНХБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж