Сонгинохайрхан дүүргээс тэсрэх бөмбөг олджээ

Хуучирсан мэдээ: 2015.07.23-нд нийтлэгдсэн

Сонгинохайрхан дүүргээс тэсрэх бөмбөг олджээ

Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хорооны нутаг, Таван хошуу уулын бэлээс өчигдөр байлдааны зориулалттай, хуучирч зэвэрсэн, лац, сойгч төмөртэй “F-1” загварын гар бөмбөг олдсоныг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн тусгай бүлэгт хүлээлгэн өгч, аюулгүй болгожээ.

Түүнчлэн Төв аймгийн нутаг дэвгэрээс баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-нд сойлт цэнэгтэй тэсрэх бөмбөг олдсон байна. Бөмбөгийг олсон иргэд дур мэдэн оролдож, өшиглөсний улмаас дэлбэрч, нэг хүн нас барж, гурван хүн гэмтжээ. Төв аймгийн цагдаагийн газар уг хэргийг шалгаж байгаа аж.

Энэ мэтчилэн тэсэрч дэлбэрэх бодис, галт зэвсэг, хэрэгсэл олдох тохиолдол сүүлийн үед цөөнгүй гарчээ. Тиймээс тэсэрч дэлбэрэх болон түүнтэй төстэй биет, эд зүйл олдсон тохиолдолд ойртож, оролдохгүйгээр цагдаагийн байгууллагад хандахыг Улаанбаатар хотын цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж