Хакүхо 35 дахь түрүүгээ хүртлээ

Хуучирсан мэдээ: 2015.07.26-нд нийтлэгдсэн

Хакүхо 35 дахь түрүүгээ хүртлээ

Долдугаар сарын 12-ны өдөр эхэлсэн мэргэжлийн сүмогийн зуны тэмцээн өнөөдөр өндөрлөж байна. Нагоя башёгийн сүүлийн өдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал ёкозүна Какүрюү М.Анандыг давснаар 14 даваа, нэг унаатайгаар башёд түрүүллээ. Мөн тэрээр сүмогийн түүхэн дээд амжилтыг 35 болгон ахиуллаа.

Мөн энэ өдөр озэки Гоэйдо Кисэносатогоор 9 дэх даваагаа авсан бол шинэхэн озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки Котошёогикүг барсангүй.

Секивакэ Ичиножёо А.Ичинноров Икиойгоор дөрөв дэх даваагаа авсан бол Маэгашира-7 Тамаваши Б.Мөнх-Оргил, М-14 Кагамио Б.Нанжид нар тавин хувийн амжилтаа үзүүллээ.

1999 оны тавдугаар сараас хойш дээд зиндаанаас огт буулгүй барилдаж чадсан, олон том дээд амжилтыг тогтоосон Кёкүтэнхо Н.Цэвэгням зодог тайлж буй гэсэн мэдээлэл байна. Тэрээр гурван даваа, 12 унаатайгаар башёг өндөрлүүлсэн юм.

Макүүчи зиндаа: (Монгол бөхчүүд)

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 14-1
Ёкозүна Какүрюү М.Ананд 12-3
Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 11-4
Секивакэ Ичиножёо А.Ичинноров 4-11

Маэгашира 6 Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар 5-10
Маэгашира 7 Тамаваши Б.Мөнх-Оргил 8-7
Маэгашира 11 Токитэнкү Хүчитбаатар 6-9
Маэгашира 11 Кёкүтэнхо Н.Цэвэгням 3-12
Маэгашира 14 Кагамио Б.Нанжид 8-6
Маэгашира 15 Сейро А.Өнөболд 6-8
Маэгашира 16 Таканоива А.Баасандорж 6-9 гэсэн амжилттай башёг өндөрлүүлэв.
 

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж