Хуучирсан мэдээ: 2010.07.23-нд нийтлэгдсэн

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан хамгийн сүүлийн үеийн тоо

(2005 оны эцсийн байдлаар)

ХДХВ ДОХ-той нийт 38.6 сая

ХДХВ ДОХ-тойнасанд хүрэгсэд 36.3  сая

ХДХВ ДОХ-той эмэгтэйчүүд 17.3 сая

ХДХВ ДОХ-той хүүдүүд 2.3 сая

ХДХВ-ийн халдвар шинээр авсан хүн 4.1 сая

ДОХ-ын улмаас нас барагсад 2.8 сая

 Үүсэл гарал ба анхны тохиолдолууд

1980-аад оны эхэн үеэр анхны илрэлүүд нь бүртгэгдсэнээр хойш ДОХ өвчний үүсэл гаралын асуудал нь одоо болтол нууц хэвээр.

Бүтэн хорь гаруй жилийн туршид энэхүү нууц болсон асуудал нь ямагт мэтгэлцээний гол бай болсоор ирсэн бөгөөд учрыг нь тайлахын тулд янз бүрийн таамаг дэвшүүлсээр ирсэн.
Үргэлжлэл
 Энэ бүхний эцэст үнэн тайлбар юу вэ?

ДОХ хаанаас хэрхэн үүссэн юм бэ?

 Одоогоор анагаах ухаанд бүртгэгдээд байгаа ДОХ-ын хамгийн анхнцы тохиолдол нь АНУ-д 1980-аад оны эхэн үеэр илэрсэн байдаг. Нью-Йорк болон Сан-Франциско хотуудад ижил хүйстэнтэйгээ явалддаг хэд хэдэн эрэгтэй хүмүүс нэгэн үл танигдах шалтгааны улмаас маш хурц хэлбэрийн халдварт өвчин үүсч ямар ч эмчилгээ авахгүй байсаар амь насаа алдахад хүрч байсан нь тухайн үед энэ өвчнийг хэрхэн нэрлэхээ мэдэхгүй байсан байна. Эцсийн байдлаар нэг мөр тогтоогүй байгаа ДОХ нь хэзээ, хаана, хаана үүссэн болох талаар олон таамаг дэвшүүлсэн байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж