Долдугаар сарын 30: Өдрийн гол үйл явдлууд

Хуучирсан мэдээ: 2015.07.30-нд нийтлэгдсэн

Долдугаар сарын 30: Өдрийн гол үйл явдлууд

Австралид газар хөдлөв

 

Сүүлийн 80 жил Австралийн хувьд хамгийн хүчтэй газар хөдөлт боллоо. 5,3 магнитудтай газар хөдлөлт тус орны зүүн хойд хэсэгт бүртгэгдсэнийг үндэсний геологийн алба Geoscience Australia мэдээлэв. Өнөөдөр 15 секундын турш үргэлжилсэн газар хөдлөлтийн төв нь Квинсленд мужид  далайн эргээс 100 км-ийн зайтай гадаргын 30 км-ийн гүнд байжээ. Цагдаагийн мэдээгээр, эвдрэл, сүйрэл бүртгэгдээгүй ажээ.

 

ОРЕС Москвад

 

 

Долдугаар сарын 30-нд Нефть экспортлогч орнуудын байгууллагын (OPEC) ерөнхий нарийн бичгийн дарга Абдалла Аль-Бадри Оросын нефть үйлдвэрлэгч нартай Москвад уулзаж дэлхийн  нефтийн зах зээлийн талаар хэлэлцэж байна. Тэнд Ираны нефтийн асуудал ч хөндөгдөх юм. Иранд тавьсан олон улсын хориг арга хэмжээг энэ намар цуцлах бөгөөд нефтийн зах зээлд томоохон экспортлогч нэмэгдэж байна. Иран ойрын хугацаанд олборлолтын хэмжээгээ сэргээхээр амлаж байгаа. Гол асуудал нь нефтийн үнэ Ираны олборлолтын дараа ямар болох вэ гэдэгт байгаа учир энэ уулзалтыг  хийж байгаа юм. Ер нь бол Ираны хүчин  зүйл өөрийн үүргээ гүйцэтгэсэн учир нефтийн үнэнд онцын өөрчлөлт гаргахгүй гэж шинжээчид үзэж буй.

 

Бээжин Афганы зуучлагч болно

 

 

Бээжин энхийг тогтоогчийн дүрд орж байна. Өнөөдөр Бээжин хотноо Хятадын удирдлага Афганистаны эрх баригчид ба “Талибан” хөдөлгөөний төлөөлөгч нарын хооронд хэлэлцээр эхэлж байна. Хятад Афганистаны энх тайван байдлыг сонирхож байна. Ингэх нь нэгдүгээрт,  Хятадын хил орчмын  аюулгүй байдлыг хангахад хэрэгтэй. Хоёрдугаарт, шинэ Торгоны замын үзэл баримтлалаа хэрэгжүүлэхэд нэмэртэй эдийн засгийн тооцоо байгаа. Тэр эртний зам нь Хятадыг Дундад Азийн орнууд ба Оросоор дамжуулан Европтой холбож өгөх юм.  Хөрөнгө оруулалтын нийт хэмжээ нь 20 орчим их наяд ам.доллар болох гэнэ. Ийм их хэмжээний хөрөнгө оруулалтын эрсдлийг буулгах үүднээс Бээжин Кабулд 327 сая долларын эдийн засгийн тусламжийг авто зам, төмөр зам байгуулах зорилгоор өгнө гэж амлав Энэ бүгд нь Бээжингийн Шинэ торгон замын үзэл баримтлалд нийцэж байна.

 

АНУ-ын ДНБ

 

 

Өнөөдөр америкчууд өөрийн эдийн засгийн эзэлхүүний хэмжээг гаргана. АНУ-д хоёрдугаар улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний  урьдчилсан дүнг зарлах юм. Шинжээчид эдийн засгийг өснө гээд 2,5 хувийг нэмжээ. Өмнө нэгдүгээр улиралд нь  тус орны ДНБ 0,2 хувиар унасан байлаа.  Үүний гол шалтгаан нь долларын ханш чангарсан нь болжээ. Евро мөнгө гэхэд л доллартай харьцуулахад 20 хувиар ханшаа буулгасан байв. Үүний үр дүнд америк бараа бүтээгдэхүүн худалдан авагчдад үнэтэй болон экспорт нь уналаа. Үүний улмаас ерөнхийлөгчийн аппарат нь ойрын хоёр жилийн ДНБ-ний өсөлтийн дүгнэлтийг буулгасан юм.

 

MITSUBISHI салбараа хаах үү?

 

 

Ханш нь чангарсан ам.доллар гадаадын үйлдвэрлэгч нарыг Америкийн  нутагт үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байна. Японы Mitsubishi компани  АНУ дахь үйлдвэрээ хаахаар шийдвэрээ өнөөдөр гаргах болно. Mitsubishi тэнд үйлдвэрлэлээ 2009 оноос хойш  хорогдуулан хумьж эхэлжээ. Байдлаа сайжруулахын тулд тэд Иллинойс мужид  үйлдвэрлэсэн машинаа Орос, Ойрхи Дорнод, Латин Америк руу гаргаж байна. Гэтэл өнгөрсөн оны сүүлчээс Оросын захиалга эрс буурч, япончууд  АНУ-д  үйлдвэрлэл явуулах нь ашиггүй гэж үзжээ.

 

Mitsubishi Motors Corp компанийн ерөнхийлөгч Тетшүро Айкава:

 

 

"Энэ нь эдийн засгийн хувьд ашиг тусгүй.  Бид Outlander  машинаа Блумингтоны үйлдвэртээ угсрахгүйгээр шийдээд  үйлдвэрлэлээ Японы Оказакид төвлөрүүлнэ. Үүний зэрэгцээ өөрсдийн бизнес загвараа бид өөрчлөн машинаа Японоос Америк, Орос, Ойрхи Дорнодын зах зээлд нийлүүлэх болно” гэж мэдэгджээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж