Наймдугаар сарын 3: Өдрийн гол үйл явдлууд

Хуучирсан мэдээ: 2015.08.03-нд нийтлэгдсэн

Наймдугаар сарын 3: Өдрийн гол үйл явдлууд

 

Ерөнхийлөгч агаар мандлын хаягдлыг хоригдуулах журмыг зарлана

 

Фото: AP Photo/ Evan Vucci

 

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама даваа гаригт хүлэмжийн хийн хаягдлыг бууруулахад чиглэгдсэн  журмын шинэчлэлийг танилцуулна гэж ерөнхийлөгчийн Facebook дэх хуудсанд мэдээлжээ. "Ерөнхийлөгч Обама Америкийн хувьд цэвэр эрчим хүч үйлдвэрлэх төлөвлөгөөнийхөө эцсийн хувилбарыг танилцуулна. Тэр нь цаг уурын өөрчлөлттэй тэмцэхийн тулд бидний хэзээ нэгэн цагт  хийсэн хамгийн том, чухал алхам болно” гэж  мэдэгдэлд өгүүлсэн байна. Обама сүлжээний хэрэглэгч нарт хандахдаа шинэ журам нэн түрүүнд хүлэмжийн хийн томоохон голомт болж байгаа цахилгаан станцуудыг хөндөнө гэлээ. Өнөөдөр хүртэл цахилгаан станцуудын хаягдалд хязгаарлалт байх ирснийг Обама хэлээд манай захиргаа нь АНУ-ын хүлэмжийн хийн хаягдлын 30 хувийг гаргаж буй цахилгаан станцуудын ажиллагаа авч үзэн байдлыг эрс өөрчлөх эрмэлзэлтэй гэжээ.

 

Оросын паспортын довтолгоо

 

 

Фото: РИА Новости

 

Украины зүүн өмнөд нутагт өөрийгөө зарлан тунхагласан ард улсуудын иргэдэд  сайн мэдээ очиж байна. Оросын иргэний паспортжуулалтыг тэнд хийхээр болсон тухай Луганск ард улсын тэргүүн Игорь Плотницкий тэндхийн ахмадын байгууллагын төлөөлөгч нартай уулзахдаа хэллээ. “Одоо ЛАУ, ДАУ хоёрын нутаг дэвсгэрт амьдарч байгаа хэн ч хүсэлтээ гаргавал Оросын холбооны улс паспорт авах  эрх болгоно гэсэн асуудал яригдаж байна” хэмээн тэр онцлов.

 

Киргизийн сонгуульд 34 нам оролцоно

 

Фото: РИА Новости

 

Парламентын сонгуульд оролцох намуудын өрөгдлийг хүлээн авах хугацаа өнөөдөр дуусч байна. Сонгуульд оролцох хүсэлтээ бичгээр ирүүлсэн улс төрийн намын тоо 34 байлаа гэж Киргизийн Сонгуулийн ерөнхий комисс мэдээлэв. Намуудын өрөгдлийг есдүгээр сарын 4 хүртэл авч хэлэлцэн бүртгэнэ. Нэр дэвшигчдийн жагсаалтыг наймдугаар сарын 25 хүртэл хүлээн авна гэж СЕК мэдэгдлээ. Киргизийн парламентын сонгууль ирэх аравдугаар сарын 4-нд явагдах бөгөөд депутатууд нь намын жагсаалтаар тодрох юм.

 

Бундестагийн депутатууд Крымд очиж үзэхээр болж байна

 

 

Фото: ИТАР-ТАСС/Михаил Почуев

 

Германы бундестагийн “Зүүнийхэн” жигүүрийн депутатууд франц  улстөрчид Крымд  очсоны дараа Оросын мэдлийн болсон хойгт очих боломжийг судалж байна гэж “Зүүнтний” намын депутат Александр Ной өнөөдөр мэдэгдэв. Францын депутатуудын Крымд хийсэн айлчлал нь  европ улстөрчдөд үзүүлэх алхам боллоо.  Бндестагийн амралт дуусангуут л энэ асуудлыг авч хэлэлцэх болно гэж тэр хэлжээ. Үүний өмнөхөн Италийн парламентын “Таван од” хөдөлгөөний депутатууд, “Хойд нутгийн лигийн” сенаторууд амралтынхаа дараа Крымд очин өнгөрсөн оны рефрендумын дараа ард түмэн нь хэрхэн амьдарч буйг үзэхээр шийджээ.

 

 

Австралийн парламентын доод танхмын спикер огцорлоо

 

 

Бронвин Бишоп

Фото: AP Photo/Rick Rycroft

 

Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхмын спикер Бронвин Бишоп огцорч буй өрөгдлөө амбан захирагчид гардуулжээ. Энэ тухай даваа гаригт Австралийн ерөнхий сайд Тони Абботт хэвлэлийн бага хурал дээр хийлээ.

 

Хууль тогтоогч нарт зориулагдсан тээврийн мөнгийг зориулалтаар бус ашигласан гэх парламентын дуулиан дэгдсний дараа 72 настай, 20 жилийн парламентын туршлагатай Бишоп огцрохоор болов. Өдөр бүр шахуу л  тэрээр нисдэг тэргээр  нисч, лимузинээр өөрийн найз нарын хурим найрт очсон мэдээлэл хэвлэлээр  гарч байгаа нь түүнийг огцрох шалтгаан болов. Ерөнхий сайдын дотны хамтран зүтгэгч Бишоп одоо парламентад сонгогчдынхоо төлөө ажиллана гэж мэдэгдсэн  ажээ.

 

Ачааны машин харайлтын дээд амжилт тогтоов

 

 

Baja ралли-рейдийн 2000, 2007 оны аварга Грег Годфри ачааны машинаар хамгийн хол харайсан дээд амжилтыг тогтоолоо. Уг дээд амжилтыг Америкийн Монтано мужийн Бьютт хотноо болсон Evel Knievel Days гэх шоу дээр тогтоосон гэж Motor хэвлэл өнөөдөр мэдээлэв.

 

Годфри ачааны машинтайгаа 50,6 метрийн зайд харайн ниссэн нь 15 жилийн өмнө тогтоосон өмнөх дээд амжилтаас 15 метрээр илүү байв. Үүнийг хийхийн тулд тэрээр 112 км.цагийн хурдыг гаргасан ба  машины харайлтыг 2000 гаруй хүн үзсэн байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж