ЖҮДО: Дэлхийн аваргад хэн хэн өрсөлдөх вэ?

Хуучирсан мэдээ: 2015.08.10-нд нийтлэгдсэн

ЖҮДО: Дэлхийн аваргад хэн хэн өрсөлдөх вэ?

Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид тун удахгүй Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мордох гэж байна. Насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ наймдугаар сарын 24-30-ны өдрүүдэд Казахстаны Астана хотод болох юм. Энэ жилийн Дэлхийн аваргад Дэлхийн аваргад 137 орны эрэгтэй 495, эмэгтэй 328 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлжээ.

Дэлхийн аваргад өрсөлдөх Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлаагүй байгаа ч тамирчдын нэрс тодорхой болжээ.

ДАШТ-д нэг улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчин оролцохыг зөвшөөрдөг. Монголын шигшээгийн хувьд эрэгтэй баг дээр гэхэд 60, 66, 73 гэхчлэн хөнгөн жингүүддээ хоёр тамирчин оролцуулахаар шийдвэрлэсэн учир хүнд жингээ үлдээхээс аргагүй болжээ.


ДАШТ-д өрсөлдөх Монголын шигшээ баг:

 

ЭРЭГТЭЙ:

  • 60 кг: Г.Болдбаатар, Ц.Цогтбаатар
  • 66 кг: Д.Төмөрхүлэг, Х.Цагаанбаатар
  • 73 кг: С.Ням-Очир, Г.Одбаяр
  • 81 кг: Н.Дагвасүрэн
  • 90 кг: Л.Отгонбаатар
  • -100 кг: Н.Түвшинбаяр
  • +100 кг: Тамирчин оролцохгүй

ЭМЭГТЭЙ:

  • 48 кг: М.Уранцэцэг
  • 52 кг: М.Бундмаа, А.Цолмон
  • 57 кг: Д.Сумъяа, А.Батзул
  • 63 кг: Ц.Мөнхзаяа, Ц.Цэрэннадмид
  • 70 кг: Тамирчин оролцохгүй
  • 78 кг: П.Лхамдэгд
  • +78 кг: О.Жавзмаа

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж