&#34Дэрэн&#34 клуб лигийн тэргүүлэгч багийг буулгаж авлаа

Хуучирсан мэдээ: 2015.08.08-нд нийтлэгдсэн

&#34Дэрэн&#34 клуб лигийн тэргүүлэгч багийг буулгаж авлаа

"Арвайн Үндэс" компанийн ивээн тэтгэлэгт "Хүрхрээ" үндэсний дээд лигийн 2-р тойргийн хоёр дахь 7 хоногийн тоглолт эхэлээ. Хүснэгтийн унах аюултай байрлалд бичигдэж байгаа "Дэрэн" клубын тамирчид өнөөдөр 2-р тойргийн эхний тоглолтоо хүснэгтийг тэргүүлэгч "СэлэнгэПресс" багийн эсрэг хийлээ.

Тоглолтын гол онцлох зүйл нь мэдээж "Дэрэн" багт солилцооны цонхоор Г.Гандэлгэр хүрэлцэн ирсэн бол "СэлэнгэПресс" багт Мөрөн буцан ирж, багтаа хувь нэмрээ орууллаа. Гэхдээ тоглолтын үр дүн "Дэрэн" клубын ялалтаар буюу 2:1 харьцаатай өндөрлөлөө.

Олон талаараа сонирхол татсан уг тоглолтын гоолын салхийг 2-р хагас эхлээд 3 минут өнгөрч байхад "Дэрэн" клубын тамирчин Г.Гандэлгэр гоол оруулсан ч 10 минутын дараа Г.Төгсбаяр хариу барьж, тооны харьцаа тэнцсэн. Төгсбаярын хувьд өнгөрсөн сарын шилдгээр тодорсон тогтмол сайн тоглолтыг үзүүлж байгаа билээ.

"Дэрэн" багийн тамирчид сэтгэлээр унасангүй, улам хүчтэй тоглолтыг үзүүлж чадсанаар 76 дахь минутанд М.Жансерик хожлын гоолыг оруулж, тэд тун хэрэгтэй хожлын оноог өөрсдийн болголоо. 

Эх сурвалж: the-mff.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж