“Giorgio Armani” Монголд салбараа нээнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.23-нд нийтлэгдсэн

“Giorgio Armani” Монголд салбараа нээнэ

Дэлхийн хувцас загварын акулуудын нэг “Giorgio Armani” Монголд салбар дэлгүүрээ нээх гэж байгаа аж. Манай улсаас гадна Вьетнамд салбар дэлгүүрээ нээхээр төлөвлөөд байгаа гэнэ.  Энэ тухай тус компанийн Монгол дахь төлөөлөгч "Гламоур" компанийн мэдээлж буйгаар удахгүй шинэ дэлгүүрийн нээлтийг хийхээр ярилцаж байгаа гэв.     Хэрэв манай улсад “Giorgio Armani” салбар дэлгүүрээ нээхээр болвол 1505 дахь салбар нь болох юм байна. Тус компанийг 1975 онд 10.000 ам.долларын хөрөнгөтэйгөөр Италийн алдарт загвар зохион бүтээгч Giorgio Armani үндэслэн байгуулсан гэдэг.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж