Картгүй зорчигч 1000 хүртэлх төгрөг төлнө

Хуучирсан мэдээ: 2015.08.17-нд нийтлэгдсэн

Картгүй зорчигч 1000 хүртэлх төгрөг төлнө

Ирэх есдүгээр сарын нэгнээс автобусанд бэлэн мөнгөөр зорчвол 500 төгрөг төлөхгүй, 1000 хүртэлх төгрөг авдаг байхаар шинэ зохицуулалт хийх гэж байгаа ажээ. Учир нь нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд иргэн бүрийг “U-money” карттай болгох ажил өрнөж байгаа юм. Одоогоор карттай иргэд, бэлэн мөнгөөр зорчигчдоос давуу эрх эдлэхгүй байгаа билээ.

Тэгвэл ирэх сараас карттай иргэд 500 төгрөгөөр, харин бэлэн мөнгөөр зорчигчид 1000 хүртэлх төгрөгөөр зорчдог болгохоор нийслэлийн удирдлагууд, нийслэлийн Тээврийн газрынхан хэлэлцэж байгаа юм. Ингэснээр иргэдийн карт худалдан авах идэвх нэмэгдэж, нийтийн тээврийн шинэчлэлд хурдан хугацаанд шилжих ач холбогдолтой хэмээн албаныхан үзэж байна.

Б.ЗАЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж