САЙН МЭДЭЭ: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг барина

Хуучирсан мэдээ: 2015.08.19-нд нийтлэгдсэн

САЙН МЭДЭЭ: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг барина

"Хүүхдийн тэнгэр" сангаас санаачлан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан тусгай цэцэрлэг барихаар "Цэгцүүхэй" төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Баянзүрх дүүргийн II хороо Гачууртын аманд баригдах тус цэцэрлэгт 2-3 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэж байна. Цэцэрлэг барих хөрөнгийг олон нийтийн хандиваар босгохоор Монголын ард түмэндээ хандаж байгаа талаараа тус сангийнхан өнөөдөр мэдээлэл хийлээ.


  • Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 2-5 насны 30 мянга орчим хүүхэд байдаг аж. Гэтэл тэдэнд тусгайлан зориулсан цэцэрлэг ганц, хоёроор хэмжигддэг. Иймээс 180 хүүхдийг ч болтугай 24 цагийн тусгайлсан асаргаа, сувилгаатай цэцэрлэгтэй болгохыг зорьж, төсөл хэрэгжүүлэхээр болсон тухайгаа сангийн ажилтнууд ярьсан юм. Шинээр баригдах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэг нь харааны, сонсголын, хэл ярианы, эд эрхтэний, оюун ухааны хавсарсан хэлбэрийн хүүхдүүдийг хамруулж, гурван бүлгийн 18 ангитай байхаар үйл ажиллагаагаа төлөвлөжээ.

  • Хэрэв цэцэрлэг барих хөрөнгө мөнгө богино хугацаанд шийдэгдвэл ирэх 2016 оны зургадугаар сарын 1-д эхний барилгаа ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөг тэд гаргасан байлаа. Тэд өнөөдөр мэдээлэл хийснээрээ Монголынхоо нийт иргэдэд нийгмийн гадна үлддэг хөгжлийн бэрхшээлтэй бяцхан дүү хүүхдүүдийг дэмжиж, нэг өдрийн ажлын хөлсөө хандивлахыг уриалж байгаагаа онцолсон юм.

ЦЭЦЭРЛЭГИЙН ТӨСӨЛ, ТӨЛӨВЛӨГӨӨ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж