АНУ, БНСУ цэргийн сургуулиа эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.07.25-нд нийтлэгдсэн

АНУ, БНСУ цэргийн сургуулиа эхлүүллээ

Хойд Солонгос хүчтэй эсэргүүцэж байгаа ч түүнийг нь үл тоомсорлон АНУ, Өмнөд Солонгос хоёр өнөөдөр орон нутгийн цагаар өглөөний 06.30 минутанд хамтарсан цэргийн сургуулиа эхлүүллээ. “Ялагдашгүй Охь” (Invincible Spirit) хэмээн нэрлэсэн энэ цэргийн сургууль лхагва гариг хүртэл үргэлжлэх бөгөөд холбоотнуудын хамтын шийдэмгий байдлыг харуулж байна. Сургуулилтанд 8,000 гаруй цэргийн албан хаагч болон 20 орчим далайн хөлөг, 200 гаруй нисэх онгоц оролцож байна.

Энэ цэргийн сургуулилт нь Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн “Cheonan” хөлгийг Хойд Солонгос живүүлсний хариуд хийж байгаа сургуулилт гэж АНУ-ын Батлан хамгаалах департамент мэдэгдсэн бөгөөд энэ нь Пхеньяныг “өдөөн хатгасан дайнч байдлаа” зогсоо гэсэн хатуу сануулга болно гэж үзэж байна. Хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилт хийж байгааг Хойд Солонгос шүүмжилсэн байна. “АНУ-ын эдгээр өдөөн хатгалтууд нь БНАСАУ-ын тэвчиж чадах хэмжээнээс хэтрээд байна” гэж Умард Солонгосын цэргийн гадаад харилцааны асуудал хариуцсан түшмэл ярьсан талаар Хойд Солонгосын Төв Мэдээллийн Агентлаг дамжуулсан байна. Түүнчлэн “АНУ болон түүний хүүхэлтэй болсон Өмнөд Солонгосын өмнө хийж байгаагүй том хэмжээний цэргийн сургуулийн хариуд шаардлагатай бол цөмийн цохилтоор хариу барихад бэлэн байна” гэж Хойд Солонгос мэдэгдээд байна.

Хамтарсан цэргийн сургуулилтын АНУ-ын талаас “USS George Washington”, Өмнөд Солонгосын талаас “Dokdo” хэмээх тэнгисийн хүчний хөлгүүд ахалж явуулж байна. АНУ-ын армийн хоёр албан тушаалтан Хойд Солонгост цэргийн ноцтой хөдөлгөөн, өөрчлөлт ажиглагдахгүй байна гэж “CNN” агентлаг ярьсан байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж