Гурван өдрийн сургалт 850 ам.долларын төлбөртэй

Хуучирсан мэдээ: 2010.07.25-нд нийтлэгдсэн

Гурван өдрийн сургалт 850 ам.долларын төлбөртэй

“Тогтвортой хөгжлийн төлөөх  Хариуцлагатай уул уурхай санаачилга” байгууллагаас АНУ-ын  Квийнсландын их сургуулийн уул уурхайн нийгмийн хариуцлагын төвтэй хамтран хоёр дахь удаагийн эрчимжүүлсэн сургалтыг ирэх сарын сүүлчээр зохион байгуулахар зар түгээжээ. Уул уурхайн компанийн орон нутаг, нутгийн иргэдтэй харилцах асуудал эрхэлсэн ажилтнуудад зориулсан уг сургалт гурван өдөр үргэлжлэх бөгөөд “эрчимжүүлсэн” гэсэн тодотголтой. Уул уурхайн компаниуд  орон нутгийн ард иргэдтэй ойлголцож ажиллаж чадахгүйгээс маргаан мэтгэлцээн, бослого тэмцэл гарах нь бий. Тиймээс нутгийн иргэдтэй зөв харилцаж, үр дүнтэй хамтран ажиллахад анхаарах талаар зааж сургахаар Квийнландын их сургуулийнхан ирж буй аж. Сургалт наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд нэг хүний сургалтын төлбөр 850 ам.доллар буюу нэг сая 200 мянган төгрөг байх ажээ. Дотоодын их сургуулийн жилийн төлбөрөөс ч давсан үнэтэй энэхүү сургалт  гуравхан хоног үргэлжилнэ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж