Асашёорюү охинтойгоо жүдо үзэв

Хуучирсан мэдээ: 2010.07.25-нд нийтлэгдсэн

Асашёорюү охинтойгоо жүдо үзэв

Монголын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй “Дэлхийн цом”-ын тэмцээний хамгийн идэвхитэй үзэгчийн нэг нь их аварга Асашёорюү Д.Дагвадорж байлаа. Арлын орныг зорихоосоо өмнө жүдо бөхөөр хичээллэдэг байсан болоод ч тэрүү их аварга жүдо бөхөд өнөөдрийг хүртэл ээлтэй ханддаг нь анзаарагддаг. Өглөөний 10 цагаас Спортын ордонд суудлаа эзэлсэн аварга оройн 20 цаг хүртэл бүгчим халууныг үл тоон тэмцээн дуусан дуустал Спортын ордонд өнжсөн юм. Асашёорюү тэмцээний дундуур энгийн, даруу олонтойгоо байхыг хүсдэгээ харуулж, Спортын төв ордны өмнөх “Тунамал” буузны газраар үйлчлүүлсэн нь олны сонирхлыг татаж байв. Үргэлж аавтайгаа хамт  яваа харагддаг түүний охин ч мөн жүдогийн тэмцээнийг их л шимтэн үзэж сонирхсон юм.  

Б.Баясах
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж