Порно од ч Гибсоны эсрэг

Хуучирсан мэдээ: 2010.07.25-нд нийтлэгдсэн

Порно од ч Гибсоны эсрэг

ФОТО: ZAP2IT.COM

Мел Гибсоны амьдралд хар зурвас үргэлжилж байна. Одоо Холливудын од өөрийн сүйт эмэгтэй Оксана Григорьевагийн  ахуй хүчирхийллийн  ялаас мултрахаар оролдож байгаагаас гадна “Өшөө авалт” кино нь бүтэлгүйтсэн учир муугүй жүжигчин гэдгээ үзүүлэх хэрэгтэй болсон  юм.
Энэ бүгд дээр порно од болох польш эмэгтэй Виолета Коваль  гэх эмэгтэй түүнийг эмэгтэй хүнд дандаа муу ханддаг байсан гэж сэтгүүлчидэд мэдээлжээ. “Тэр надад утсаар загнан догширч намайг зовооно гэж амлаж байлаа” хэмээн порно од ярьсан байв. Жүжигчин саяхан Григорьевад охинтойгоо уулзалдаж байх боломжийг 20 сая ам.доллараар солих санал өгсөн юм.
Тэр нь Ковальд бас муугүй санагдсан бололтой, гэхдээ тэрээр одоохондоо мөнгө нэхсэнгүй.
Иймэрхүү маягаар Сандра Буллокийн салалт явагдсан билээ. Эхний дуулианы дараа түүний нөхрийн олон тооны нууц амрагууд илэрч байлаа. Тэд янз бүрийн зүйл ярьж байснаа тэднийг салалтаа зарласны дараа больцгоосон юм. Тэр цагаар Жеймст таван нууц амраг илрээд тэр сексийн хамаарлаасаа тусгай эмнэлэгт эмчлүүлсэн билээ. Гибсоны нууц амрагууд хэзээ тайвшрах нь тодорхойгүй.Түүний хуучин эхнэр нь Гибсоныг Австралидаа очин амьдрахыг зөвлөсөн байлаа. Тэд Гибсонтой цуг явах болов уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж