Иргэдэд хуримтлалын талаар мэдлэг өгнө

Хуучирсан мэдээ: 2015.08.27-нд нийтлэгдсэн

Иргэдэд хуримтлалын талаар мэдлэг өгнө

“Ядуу иргэдэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл”-ийг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд “Хуримтлал ба иргэдийн оролцоо” сэдэвт уулзалтыг энэ сарын 27-28-нд зохион байгуулахаар болжээ. Монголд үйл ажиллагаа явуулж буй хуримтлалын бүлгийн төлөөлөл болох Санхүүгийн зохицуулах хороо, арилжааны банкуудын төлөөлөл, Хадгаламжийн даатгалын корпораци, Хот байгуулалтын мэдээлэл судалгааны төв зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, хуримтлалын бүлгийнхэн, иргэд оролцох аж. Уулзалтаар хуримтлал үүсгэх боломж, хуримтлалыг өсгөх, хэрхэн удирдах талаар хэлэлцэх аж.

Хуримтлалын ач холбогдлыг олон нийтэд сурталчлах энэ уулзалт иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж