Далд уурхайн ерөнхий менежерийг томиллоо

Хуучирсан мэдээ: 2015.08.28-нд нийтлэгдсэн

Далд уурхайн ерөнхий менежерийг томиллоо

Оюутолгой төслийн дараагийн шат болох гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх төлөвлөгөөнд Монголын Засгийн газар болон “Рио Тинто” компани гарын үсэг зурсна билээ. Ингэснээр далд уурхайн бүтээн байгуулалтын ажил ирэх оноос эхэлнэ гэж албаны хүмүүс мэдэгдээд байгаа юм.

Одоогоор “Рио Тинто” компани олон улсын банк санхүүгийн байгууллагаас  зээл авах бэлтгэлээ базааж байгаа аж.  Далд уурхайн бүтээн байгуулалт эхлэхтэй холбоотойгоор “Оюутолгой” компани зарим нэг томилгоо хийсэн байна. Тодруулбал,  Далд уурхай хариуцсан Ерөнхий менежерийн албан тушаалд Грег Фийлдийг томиллоо.  Грег Фийлд нь энэ албан тушаалд томилогдсоноор Оюу толгойн далд уурхайн бэлтгэл ажлыг хангахад голлох үүрэг гүйцэтгэнэ.

“Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Грег Фийлдийг энэ чухал албан тушаалд томилж байгааг дуулгахдаа бид таатай байна. Грег “Оюу толгой” компанид олон чиглэлийн ажил хариуцаж ирсний зэрэгцээ далд уурхайн блокчлон олборлолтын төслүүд болон уурхайн бүтээн байгуулалтын чиглэлээр олон улсад ажиллаж байсан арвин туршлагатай” гэжээ.

Грег Фийлд нь өмнө “Оюутолгой” компанид Дэд бүтэц, үйлчилгээний хэлтсийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан юм. Тэрээр Ази, Африк, болон Австрали тивд уул уурхайн салбарт 20 гаруй жил ажилласан  юм байна.

 О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж