Хуучирсан мэдээ: 2015.08.29-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өчигдөр зарим хүнийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсон байна. Тодруулбал, Чадраагийн Энхтөрийг Говь-Алтай, Завхан аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилжээ. Харин Нямдоогийн Баярмаа, Замбалын Баярмаа нарыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Мянганы Оюунцэцэгийг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Ганболдын Дэлгэрсайханыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсон байна.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж