Өдөрт хэдэн минут гүйх вэ?

Хуучирсан мэдээ: 2015.08.31-нд нийтлэгдсэн

Өдөрт хэдэн минут гүйх вэ?

Ука Төмөр

Гүйж эхэлж байгаа хүн өдөрт хэдэн минут гүйх вэ? Өглөө оройн аль нь үр дүнтэй вэ?

Дөнгөж гүйж эхэлж байгаа бол чадахаараа л гүйх нь зөв. Хэрвээ чадвал 30 минут тасралтгүй гүйвэл маш сайн. Гэхдээ дунд нь хэд хэдэн удаа алхаж болно. Би анх гүйж эхлэхэд ердөө 10 минут л гүйдэг байсан. Түүнээс илүү огт гүйж чаддаггүй байсан учраас 10 минутнаас л эхэлсэн.
Өглөө оройн алинд нь гүйх вэ гэвэл мөн ялгаагүй хэзээ илүү завтай тэр үедээ гүйсэн нь дээр. Зарим хүн өглөө эрт гүйснээр ядардаг. Зарим хүн сэргэдэг. Зарим хүн унтахаасаа өмнө гүйснээр нойргүй хонодог байхад зарим хүн нам унтдаг. Миний хувьд би хэзээ завтай байна тэр үедээ гүйдэг. Тиймээс нэг долоо хоног өглөө гүйж үзээд биеэ чагна дараагийн долоо хоногт орой гүйж үзээд бас биеэ чагна. Тэгээд аль нь таны хувьд илүү санагдаж байна тэр үедээ гүйх нь зөв болов уу. ‪#‎ХүсХийХүр

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж