119 дурсгалт газрыг бүртгэжээ

Хуучирсан мэдээ: 2015.08.31-нд нийтлэгдсэн

119 дурсгалт газрыг бүртгэжээ

БСШУ-ны дэд сайдын “Түүх соёлын үл хөдлөх дурсгал”-ын үзлэг тооллого хийх удирдамжийн дагуу Хэнтий аймгийн засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан төлөвлөгөөний дагуу Аргалант,  Угтаалцайдам, Борнуур, Жаргалант, Сүмбэр суманд энэ сарын 19-ний өдрөөс зургаа хоног ажиллалаа. Тооллого 17 хүний бүрэлдэхүүнтэй сумын төвөөс гарч маршрутын дагуу тойрон таван суманд нийт 891 км явж, дурсгалт газрын 246 орчим дурсгалыг бүртгэн үүнээс шинээр 12 дурсгалт газар бүртгэжээ.

Одоогоор Алтанбулаг, Баянчандмань, Мөнгөнморьт, Баяндэлгэр, Эрдэнэ, Архуст, Баянжаргалан, Баян, Баянцагаан, Баян-Өнжүүл, Сэргэлэн, Бүрэн, Дэлгэрхаан, Эрдэнэсант, Өндөр-Ширээт, Лүн, Аргалант, Баянцогт, Угтаалцайдам, Жаргалант, Сүмбэр  зэрэг 21 сумд шинээр 119 дурсгалт газар бүртгэсэн аж.

Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж