С.Бямбацогт 29 дүгээр сургуулийн хичээлийн нээлтэд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2015.09.01-нд нийтлэгдсэн

С.Бямбацогт 29 дүгээр сургуулийн хичээлийн нээлтэд оролцлоо

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нийслэлийн Сүхбаатар дүүргийн тусгай сургалттай 29 дүгээр дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн хичээлийн шинэ жилийн эрдмийн баярыг нь хуваалцсанд сургуулийн багш ажилчид, эцэг эхчүүд, сурагчид баярлаж байв.

Улсын хэмжээнд ердөө ганцхан байдаг уг сургуульд 315 хүүхэд суралцдаг ба энэ хичээлийн жилд 21 хүүхэд нэгдүгээр ангид элсэн оржээ. Нэгдүгээр ангид элссэн нутаг нутгийн хүүхэд багачуудад УИХ-ын гишүүн С.Бямбацогт гарын бэлэг, хичээлийн хэрэгсэл бэлэглэлээ.

Тэрээр хичээлийн шинэ жилийг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хуульд хүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг байгуулна гэж заасан байдаг. Хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй, хүн бүр ижил тэгш эрхтэй сурч хөгжих боломжоор хангагдах нь хүнлэг энэрэнгүй нийгмийг байгуулах үндэс нь билээ. Зургаан настай энгийн хүүхэд сургуульд сурахад хичээл зүтгэл их шаарддаг. Тэгвэл сонсголын бэрхшээлтэй зургаан настай хүүхэд сурахын тулд өөрөөс нь болон багш, эцэг эхчүүдээс бүр ч их хичээл зүтгэл, хүчин чармайлт шаардана. Иймд та бүхэн минь хичээгээрэй гэж захья. Онц сайн сурч улс эх орон, ээж аавдаа тустай сайн хүн болоорой. Хүн бүр ижил тэгш эрхтэйгээр сурч хөгжих боломжийг хангахын төлөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө би үргэлж хичээж ажиллах болно” хэмээн онцлов.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж