Роузи: Киборг Кристианатай тулалдах хүртлээ би тулаанаа орхихгүй

Хуучирсан мэдээ: 2015.09.02-нд нийтлэгдсэн

Роузи: Киборг Кристианатай тулалдах хүртлээ би тулаанаа орхихгүй

UFC-гийн од Ронда Роузи тулааны талбарт дахиад хэд хэдэн удаа гарахыг хүсч буйгаа өгүүлжээ.

“Тамирчны хувьд миний замнал өндөрлөх болоогүй байгааг, дахиад хийх зүйл үлдсэн гэдгийг би мэдэрч байна. Олимпийн наадамд оролцохын өмнө “Алтан медаль авчихвал ажил тэгээд дууслаа” гэсэн сэтгэгдэл надад төрж байсан. Гэвч UFC-д бол аварга боллоо ч тийм сэтгэгдэл төрдөггүй. Ер нь ойрын хугацаанд тулааны талбарыг орхино ч гэж бодохгүй байна. Хэзээ би спортоо орхих вэ гэж үү? Ямартай ч Киборг Кристианатай тулалдах хүртлээ тулаанаа орхихгүй ээ” гэж Роузи өгүүлжээ.

roo02

"Киборг" Кристиана

Киборг Кристиана гэдэг нь Бразилийн нэрт тулаанч бүсгүй Кристиана Жустин юм. Тэрбээр нийтдээ 16 тулаан хийснээс 14-д нь нокаутаар өрсөлдөгчөө ялж, нэг тэнцэж, нэг удаа ялагдсан байдаг.

Харин Ронда Роузигийн ойрын өрсөлдөгч нь Холли Холм бөгөөд арваннэгдүгээр сарын 14-нд энэ тулаан болно.

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: http://horom.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж