Цомхтгол хийхгүйгээр хямралыг давах нь зөв

Хуучирсан мэдээ: 2015.09.05-нд нийтлэгдсэн

Цомхтгол хийхгүйгээр хямралыг давах нь зөв

Эдийн засгийн хямралын нөхцөлтэй энэ үед албан байгууллагууд ажилтанаа цомхтгүйгээр, хүний нөөцийн зөв бодлого баримталж, хэцүү үеийг туулах чадвартай байх ёстой байдаг байна. Иймээс Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн төв, "Эвсэг Хас Сан" ТББ-тай хамтран хүний нөөцүүдэд зориулсан туршилтын төслийг эхлүүлжээ. Энэхүү төслийн хүрээнд 100-аас дээш ажилтантай 80 байгууллагын 80 хүний нөөцийг үе шаттайгаар үнэ төлбөргүй сургалтанд хамруулж, хүний нөөцийн менжементийн зөв бодлогыг хамтдаа тодорхойлох юм. Өнөөдрийн байдлаар 40 гаруй хүний нөөц буюу, төлөвлөгөөт тооны 50 хувь нь сургалтанд хамрагдаж, мэргэжлийнхээ чадвар болоод компаниудын эдийн засаг суларсан энэ үед яаж ажилтануудаа хамгаалж, ажлын бүтээмжийг хэр үр дүнтэй болгох вэ гэсэн гаргалгаануудыг гаргаж эхэлжээ.

Өнгөрсөн долдугаар сард эхэлсэн уг төсөл ирэх 12-р сар хүртэл үргэлжилнэ. Таван сарын хугацаанд хэрэгжих энэхүү төсөл нь долоо хоног бүрийн Бямба гаригт хүний нөөц нарт зориулсан сургалтаа явуулж байна. Сургалт удирдах багш нарын тухайд өнгөрсөн үеүдэд тулгарсан эдийн засгийн хямралын үед компани, аж ахуйн нэгжийнхээ ажилтануудын дунд нэг ч халаа сэлээ хийлгүйгээр, ажлын бүтээмжийг сайжруулах зөв бодлогыг явуулсан туршлагатай байгууллагуудын удирдлагууд байгаа юм.

Д.УУДАМ

Зураглаач Э.ЭНХБАТ

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж