“Телевизорыг ҮЙЛДВЭРИЙН ҮНЭЭР” үзэсгэлэн худалдаа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.09.07-нд нийтлэгдсэн

“Телевизорыг ҮЙЛДВЭРИЙН ҮНЭЭР” үзэсгэлэн худалдаа эхэллээ

Өрх гэрээ тусгаарласан шинэхэн хосууд болон шинэ байранд орсон хэрэглэгчиддээ Samsung ухаалаг телевизорын “ҮЙЛДВЭРИЙН ҮНЭ + 70% ХЯМДРАЛ” худалдааг санал болгож байна.

PC mall-ийн төв салбарт зохиогдож буй энэхүү үзэсгэлэн худалдаанд ирсэнээр Samsung брэндийн Смарт зурагтуудыг хамгийн олон сонголттойгоор, үйлдвэрийн үнээр нь худалдан авах боломжтой. Харин бэлгэнд нь Samsung S7550 утасгүй тоос сорогчийг өгөхөөс гадна Haier хөлдөөгч, Galanz плетка, ус буцалгагч, Philips утасгүй чихэвч зэрэг хэрэгцээт бараагаа 30-70% хямдруулан авах боломжтой.

Мөн та өдөр бүр зохиогдох сонирхолтой уралдаан, тэмцээнд оролцож Тухайн өдрийн азтан болж PHILIPS брэндийн утасгүй чихэвчийг бэлгэнд аваарай.

Ухаалаг зурагтаа хамгийн ухаалаг үнээр авах үзэсгэлэн худалдаа PC mall төв салбар дээр 9 сарын 20-ыг дуустал өдөр бүр 11-19 цагийн хооронд явагдаж байна.

Samsung Smart TV-ны ухаалаг боломжууд:

Multi-Link дэлгэцийн горим

Энэ горим нь цагийг зугаатай өнгөрүүлэх тухай Таны ойлголтыг шинэ түвшинд гаргаж ирнэ. Одоо та смарт ТВ зурагтынхаа дэлгэцийг хоёр хуваагаад хэд хэдэн нэвтрүүлэг нэгэн зэрэг үзэж болно.

·    Нэг зурагтаар хоёр сувгийн нэвтрүүлгийг шууд үзэж болно.

·    Зурагтаа үзэнгээ Интернет дэх хуудаснуудыг нэгэн зэрэг үзэж болно.

·    Зурагтаа үзэнгээ өөрт хэрэгтэй хавсралтуудыг хайн түүн дээрээ ажиллаж болно.

*Multi-Link горим нь дөрвөн цөмт Quad Core Plus процессорын хүчээр ажиллах боломжтой. (Зөвхөн хүнхгэр UHD зурагтын хувьд )

Хөлбөмбөг горим

Samsung  зурагтын Хөлбөмбөг горим дээр та спортын тоглолтуудыг үзэж байхдаа өөрийгөө цэнгэлдэх хүрээлэнд байгаа мэтээр мэдрэхэд тань дөхөм болох дуу авиа болон дүрс зургийн хамгийн оновчтой тохируулгуудыг суулгаж өгсөн байдаг.  Авто тоглуулагч горимын ачаар таны сонирхсон бүхий л агшнуудыг автоматаар ялган авч хадгалаад хожим нь эргээд үзэх боломжтой. Түүнчлэн та зурагтаар шууд дамжуулж буй тэмцээн үзэж байхдаа дэлгэцийнхээ өөртөө хэрэгтэй хэсгийг томруулан харах юм уу нийгмийн төрөл бүрийн сүлжээнд сэтгэгдэл, тайлбараа нийтлэх боломжтой.

Smart Hub үйлчилгээ

Зугаацах төрөл бүрийн боломжуудад хоромхон хугацаанд нэвтрэхийн тулд сайжруулсан шинэ  Smart Hud үйлчилгээ таны мэдэлд байна. Энэхүү үйлчилгээг ганц зурагтаар дамжуулан цогцоор нь хүртэх боломжтой. Smart Hub-ын дэлгэц дээрх контентуудыг ашиглахад эвтэйхэн эрэмбэ дарааллаар сайтар бодож боловсруулан цуглуулсан бөгөөд тэдгээрээс та өөртөө хамгийн их сонирхолтойг нь амархан олоод хоромхон зуур нэвтрэх боломжтой.

Smart evolution модуль

Smart evolution нь танай зурагтыг ирээдүй рүү урагшлахад нэг алхам ойртоно. Samsung-ийн Evolution Kit модультай болсноор Та Smart TV-ийн улам боловсронгуй болгосон Smart Hub үйлчилгээ болон шинэ зурагт худалдан авалгүйгээр дуу хоолойгоороо удирдах илүү сайжруулсан Smart Interaction технологи зэрэг олон  тооны сайжруулсан үйлдлүүдийг ажиллуулах боломжтой болно. Smart evolution нь таныг өндөр технологи хөгжиж буй эрин үед технологийн дэвшилээс хоцроохгүй юм. Шинэчлэлд бэлэн байхын тулд та зурагтынхаа арын холболтын хэсэгт Evolution Kit модулийг суулгаж өгөх хэрэгтэй.

Samsung Smart Control удирдлага

Өндөр мэдрэгчтэй хөдөлгөөнийг таних үйлдэлтэй удирдлагын тусламжтайгаар Samsung Smart Control Систем нь таны амралытг илүү чөлөөтэй болгож өгдөг. Энэ нь смарт Hub үйлчилгээг ашиглахад улам амар болгоно.

Clear Motion Rate

Clear Motion Rate технологи нь шинэ чип, зурагтын сайжруулсан хавтан болон дэлгэцийн урвуу гэрэлтүүлэг гэсэн 3 бүрэлдэхүүн хэсгийг ашигласан тул тод бөгөөд эрчимтэй дүрс үүсгэх боломж олгодог.

4 цөмт процессор – Олон үйлдэл гүйцэтгэх бодит чадвар

Дөрвөн цөмтэй процессор нь  олон даалгавар гүйцэтгэх боломж бүрдүүлдэг. Та нэг хавсралт ашиглах явцдаа дэвсгэр горимд өөр нэг хавсралтыг татан суулгах боломжтой. Түүнчлэн та тоглоом тоглох юм уу телевизийн нэвтрүүлэг үзэж байхдаа интернет-браузерыг хурдан ажиллуулах боломжтой юм.

Суулгасан Wifi модуль

Samsung зурагтанд WiFi модуль суулгасан болохооор интернетэд холбогдохын тулд гадны сүлжээний төхөөрөмж ашиглах шаардлагагүй боллоо.

Smart view

Хоёр долгион тохируулагч /тюнер/ суулгасны ачаар нэг зурагт дээр хоёр зурагт гаргах давуу талыг ашиглаарай. Smart view хавсралтыг ашиглан Та аль ч өрөөнд байлаа гэсэн зурагтын нэвтрүүлгийг тасралтгүй үзэх боломжтой. Уг хавсралт нь зурагтын дүрсийг ухаалаг гар утас юм уу планшнетийн дэлгэцээр дамжуулах боломж олгодог. Мөн та зурагт болон зөөврийн төхөөрөмж дээр хоёр өөр нэвтрүүлэг үзэх боломжтой.

Бэлгэнд авах Samsung S7550 утасгүй тоос сорогч нь: сорох хэсэг дээрээ сойтогтой бөгөөд сойтог нь эргэснээрээ тоосоо хамж соруулдаг.  Мотортой хэсэгийг нь салган автомашин болон тоос сорогч хүрэх боломжгүй газруудын хогийг соруулж болно. Суурин цэнэглэгч нь сунжирсан урт утасыг халж чадсан шинэ технологи юм. Тоос сорогч нь автоматаар асч, унтарна. Тоос сорогчоо хазайлгахад автоматаар асна, харин урьдын хэвэнд нь буюу босоо байрлалд оруулахад мөн автоматаар унтарна. Samsung FLexoSlim загвар нь ердийн тоос сорогчтой харьцуулахад сорох хүчийг бууруулалгүйгээр 2 дахин удаан хугацаагаар ажиллана.

Хаяг: Хүнсний 4 дэлгүүрийн хойд талд PC mall төв салбар

PC mall – Дэлхийн брэндийг дэргэдээсээ

www.facebook.com/PCmallOfficial

www.pc-mall.mn – Илүү хямд, илүү хялбар

PC mall дуудлагын төв: 75753535

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж