АНУ-ын Төрийн департаментуудын төлөөлөгчид айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2015.09.08-нд нийтлэгдсэн

АНУ-ын Төрийн департаментуудын төлөөлөгчид айлчилж байна

Монгол Улсын Гадаад хэргийн яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын ээлжит аравдугаар зөвлөлдөх уулзалт өнөөдөр болж байна. Уулзалтад Монголын талаас Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, АНУ-ын талаас тус улсын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон Далайн асуудал хариуцсан Туслах нарийн бичгийн дарга Даниел Рассел тэргүүтэй төлөөлөгчид оролцож буй юм. Тэд Монгол Улс, АНУ-ын харилцаа, бүс нутаг, олон улсын сонирхсон асуудлуудаар зөвлөлдөж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны ойрын зорилт, төлвийн талаар санал солилцоно. Мөн туслах нарийн бичгийн дарга Даниел Рассел айчлалынхаа хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгч болон Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нарт бараалхах юм. Харин 16.30 цагт уулзалтын хүрээнд хоёр тал ямар асуудал хэлэлцэж, хамтран ажиллах болсон тухайгаа хэвлэлийнхэнд мэдэгдэж, олон нийтэд мэдээлэл хийх юм байна.

Д.УУДАМ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж