Хүүхдийнхээ байршлыг бугуйн цагийн тусламжтайгаар хянаарай

Хуучирсан мэдээ: 2015.09.08-нд нийтлэгдсэн

Хүүхдийнхээ байршлыг бугуйн цагийн тусламжтайгаар хянаарай

Аливаа улсын хөгжлийн үндэс суурийг тодорхойлох брэнд, брэнд бүтээгч нар сүүлийн жилүүдэд манай улсад нэмэгдэж байгаа нь сайшаалтай бөгөөд тэдний нэг нь Choi hainzan брэнд билээ. Тэд хүүхдийн байршил тодорхойлдог “Найз” бугуйн цаг, “Range” бугуйвч, “Escape” утасгүй чихэвчийг зах зээлд нийлүүлж байна.  

Цаг үеэ мэдэрсэн, хамгийн эрэлттэй бүтээгдэхүүнээр “Найз” бугуйн цаг шалгараад байгаа бөгөөд эцэг, эхчүүд үр, хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах, гар утасны оронд хүүхдүүддээ хэрэглүүлэх зорилгоор тус цагийг худалдан авах нь ихэссэн байна.

“Найз” бугуйн цагийн онцлог, давуу талыг танилцуулъя.

–     БАЙРШИЛ ТОДОРХОЙЛОГЧ

Та хүссэн үедээ хүүхдийнхээ өмнөх болон одоогийн байршлыг тодорхойлох, шалгах боломжтой

–     АЮУЛГҮЙ ХЯЗГААР ТОГТООХ

Та газрын зураг дээр хүүхдийнхээ аюулгүй хязгаарыг тохируулах ба тэр цар хүрээнээс хэтрэх буюу гарах тохиолдолд танд анхааруулах дохио ирнэ

–     ДУУДЛАГА ХИЙХ

Энэ бугуйн цаг нь сим картны оролттой тул та эсвэл таны хүүхэд хүссэн үедээ дуудлага хийх боломжтой. Өөрөөр хэлбэл гар утасны зориулалтаар давхар ашиглаж болно. 

–     ОСЛЫН ТОВЧ

Хүүхдэд ямарваа нэгэн аюул тулгарсан тохиолдолд SOS товчийг дарснаар эцэг, эхийн дугаарт автоматаар дуудлага хийх болон байршлын мэдээллийг мессежээр мэдээлнэ.

–     ОЙРЫН ЗАЙН ХАЙЛТ

Энэхүү мэдрэгч нь та хүүхдээсээ 1-29 метрийн зайд холдох хүртэл дохио илгээж, хаана байгааг нь мэдэх боломжтой

–     МЭДРЭГЧ

Хүүхэд цагийг бугуйнаасаа тайлах үед танд сэрэмж дохио өгнө. Түүнчлэн унах болон хүчтэй доргилт мэдэрсэн үед мэдрэгч ажиллаж дохио илгээнэ.

Choi Hainzan брэндийн “Найз” бугуйн цагийг авахыг хүсвэл www.rio.mn, www.apm.mn, www.mmarket.mn болон PC mall сүлжээ дэлгүүрийн бүх салбаруудаас худалдан аваарай.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж