&#34Баянгол ФС&#34 илүү том мөрөөдлийн төлөө урагшилсаар

Хуучирсан мэдээ: 2015.09.09-нд нийтлэгдсэн

&#34Баянгол ФС&#34 илүү том мөрөөдлийн төлөө урагшилсаар

Хөлбөмбөгийн алтан түнш “Арвайн Үндэс” компани энэ жилээс эхлэн “Хүрхрээ” дээд лиг болон Хүрхрээ “1-Р ЛИГ” тэмцээний албан ёсны ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа билээ.

“1-Р ЛИГ”-т амжилт үзүүлсэн 3 баг “Хүрхрээ” дээд лигт оролцох боломжтой учир тойрог бүрт багууд онооны төлөө ширүүн өрсөлдөөнийг үзүүлсээр байна. Өнөөдөр 5-р тойргийн 2 тоглолт боллоо. Сонирхогчдын УАШТ-д нэг ч ялагдалгүйгээр энэ жил аваргалж чадсан “Баянгол” харамсалтай нь нээлтийн тоглолтодоо ялагдаж “Холбооны цом” тэмцээнээс мөн хасагдаж олон хүний хүлээлтийг биелүүлж чадаагүй. Гэхдээ түүнээс хойш удаа дараалсан хожлуудыг байгуулсаар өнөөдөр дэд тэргүүлэгчдийн байрлалд бичигдэж чадаад байлаа. Энэ өдөр тэдний эсрэг амаргүй өрсөлдөгчид болох “Шарын Гол” баг тоглосон бөгөөд төгсгөлийн минутанд оруулсан ганц гоолын ачаар буулгаж авлаа.  

“Шарын гол” лигийн тэмцээнд тун сайн тоглолтуудыг гаргаж том багуудыг буулгаж аваад байсан. Харин энэ удаа 2-р хагасын 68 дахь минутанд “Шарын гол” багийн тамирчин Н.Уламбаяр улаан карт хүртэж хүний дутуутай болсоноор хамгаалахаас өөр аргагүйд хүрлээ.  “Баянгол ФС” багаас хожлын гоолыг 88 дахь минутад Х.Есөн-Эрдэнэ оруулж тэд 4 хожилтой 12 оноотойгоор 2-р байраа хадгалж үлдэж чадлаа. Дараагийн тойрогт тэд сонирхогчдын УАШТ-ий финалд өрсөлдсөн “Хилчин” багтай тоглох хуваарьтай байна. Тоглолтын төгсгөлд "Шарын гол" булангын цохилтыг гүйцэтгэх боломжтой болж улмаар багийн хаалгач хүртэл хаалгаа орхин орж ирсэн ч харамсалтай нь боломжоо ашиглаж чадсангүй ялагдал хүлээлээ.

ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж