Хэлмэгдүүлэлтийн талаар гэрэл зургийн анхны үзэсгэлэн нээгдэв

Хуучирсан мэдээ: 2015.09.10-нд нийтлэгдсэн

Хэлмэгдүүлэлтийн талаар гэрэл зургийн анхны үзэсгэлэн нээгдэв

“Одоогоос 90 гаруй жилийн тэртээ эхэлж, монголын ард түмний сэтгэл зүрхийг шархлуулсан улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршиг өнөөг хүртэл бүрэн арилаагүй, энэхүү аймшигт хэрэг явдал дахин давтагдахаас сэргийлэхийн чухлыг нэхэн сануулсаар байна. 1922 онд тэр үеийн Монгол Eлсын Ерөнхий сайд С.Бодоо, Д.Чагдаржав нарын хэрэг гэгч зохиомол сэдэлтэйгээр эхэлж, С.Данзан, Баваасан нарын болон тайж Эрэгдэндагва, дилав хутагт Б.Жамсранжавын хэрэг гэгчээр дамжин үргэлжилж, 1933 оны “Лхүмбийн хэрэг”, 1937 оны П.Гэндэн, Г.Дэмид нарын хувьсгалын эсэргүү бүлгийн хэрэг гэгчийг тулсанаар эрч далайц нь багагүй хумигдсан хэдий ч арга хэлбэрээ өөрчлөн залхаан цээрлүүлэлт болж хувирсан улс төрийн хэлмэгдүүлэлтийн ажиллагаа ил талд байдлаар үргэлжилсээр байсан нь XX зууны Монголын түүхэнд тохиолдсон хамгийн эмгэнэлт явдал”. Энэ тухай УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог  “Улс төрийн хэлмэгдүүлэлт ба цагаатгал” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг нээж хэлэх үеэр онцлон тэмдэглэв.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан нээсэн энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнд  хэлмэгдэгсдийн гэрэл зураг, улс төрийн хилс хэрэгт 1939-2013 онд цагаатгагдсан хэлмэгдэгсдийн ажил, мэргэжил, нас, ялын болон шийтгэгдсэн оны судалгаа зэргийг нарийвчлан гаргаж дэлгэн үзүүлжээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж