“Авьяаслаг монголчууд” шоу бэлэн болжээ

Хуучирсан мэдээ: 2015.09.15-нд нийтлэгдсэн

“Авьяаслаг монголчууд” шоу бэлэн болжээ

Дэлхийд алдартай телевизийн шоуг Монголдоо зохион байгуулах эрхийг “МонголHD” авсан. Өнгөрсөн хавраас хөдөө орон нутгаар явж авьяастнуудаа сонгосон тэд удахгүй шоугаа үзэгчдэд үзүүлэхэд бэлэн болжээ.

”Авъяаслаг монголчууд” телевизийн шоу энэ сарын 20-ноос “МонголHD” телевизийн дэлгэцээр гарч эхэлнэ. Шоуны албан ёсны нээлтийг маргааш орой “Гэгээнтэн” энтертайнмент төвд хийхээр төлөвлөжээ.

“Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчээр телевизийн хөтлөгч С.Чимгээ, хийлч Ч.Дэлгэрцэцэг, “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Чулуунбат, реппер Rokit Bay нар ажиллажээ.

А.ТУЛГА

  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж