Өршөөл үзүүлэх ажлын явцыг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2015.09.16-нд нийтлэгдсэн

Өршөөл үзүүлэх ажлын явцыг хэлэлцэв

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах Комиссын хуралдаан өнөөдөр /2015.09.16/ боллоо.

Хуралдаанаар шүүх, хууль хяналтын байгууллагууд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар тус тус танилцуулж, түүний хэрэгжилтийн явцад анхаарвал зохих  зарим асуудлын талаар санал солилцлоо. Өршөөлийн хуульд хамрагдаж буй хүмүүсийн  материалыг холбогдох байгууллагууд  нэн даруй  бүрдүүлж, хянаж, шүүхэд шилжүүлж улмаар  асуудлыг шуурхай шийдвэрлэхдээ хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд анхаарах талаар ярилцав.

Тус комисс  ийнхүү гурав дахь удаа хуралдаж байгаа бөгөөд  өршөөл үзүүлэх ажлын дүнгээ энэ оны 10 дугаар сарын 05-ны дотор Улсын Их Хуралд танилцуулна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж