Канье Уэстийн шинэ коллекц шуугиан дагуулав

Хуучирсан мэдээ: 2015.09.17-нд нийтлэгдсэн

Канье Уэстийн шинэ коллекц шуугиан дагуулав

Нью-Йоркийн загварыг долоо хоног энэ сарын 10-наас 17-ны хооронд зохион байгуулагдаж байна. Өчигдөр болсон шоуны сүүлийн нэг минутын хугацаанд реппер Канье Уэст Adidas-тай хамтран гаргаж буй өөрийн нэрийн “X Adidas Originals” коллекцийг танилцуулжээ. Түүний коллекц нь нилэнхүйдээ биений шаргал, ягаан, цайвар гэх мэт өнгөөс бүтсэн, давхарлаж өмссөн даавуун хувцаснууд байжээ.

Өөрийнх нь коллекцийг шоуны хамгийн төгсгөл хэсэгт уурласан Канье Уэстийг дэмжихээр нэгдүгээр эгнээнд мэдээж түүний эхнэр Ким, охин Норт Уэстийг тэврэн суужээ. Тэд ч бас “X Adidas Originals” коллекцийн голлох өнгийн хувцсаар гангаран иржээ.   

Шоуны дараа олон нийтийн сүлжээгээр түүний коллекц ямар сэтгэгдэл дагуулав?

<< Каньегийн моделууд, “Өлсгөлөн Тулаан” киноны 12-р дүүргээс ирсэн мэт байна>>

<<Канье их хэмжээний мөнгөөр яаж ядуу харагдаж болдгийг батлан харууллаа>>

<<Каньегийн коллекц миний өсвөр насандаа тэнэмэл юм шиг байсан үеийг санагдууллаа>>

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж