351 тарваганы тулам мах илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2015.09.18-нд нийтлэгдсэн

351 тарваганы тулам мах илрүүлжээ

Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагчид энэ сарын 17-нд Эмээлтийн авто тээврийн шалган бүртгэх товчоогоор орж ирсэн нэр бүхий тээврийн хэрэгслүүдээс нийт 351 тарваганы тулам илрүүлсэн байна. Тодруулбал, Завхан аймгийн Отгон сумаас ирсэн жолооч М гэгч136 ширхэг тарваганы тулам, жолооч Г нь  215 ширхэг тарваганы тулам тээвэрлэн, нийслэл рүү оруулахыг завджээ. Хураагдсан тарваганы тулмыг зохих журмын дагуу “Зооноз” өвчин судлалын төвд шинжилгээнд хамруулахаар хүлээлгэн өгсөн байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас жил бүрийн наймаас аравдугаар сард байнгын хяналт, шалгалтыг хийдэг бөгөөд онцгой байдал, цагдаагийнхантай хамтран 24 цагаар хяналт, шалгалт хийж байгаа аж.  

Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж