Хуучирсан мэдээ: 2015.09.18-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригтыг хүмүүс зурагчин гэдгээр нь тун сайн мэднэ. Хоббигоо бараг л мэргэжил болгож орхисон эрхэм гишүүнийг ангийн нөхөд нь сайхан хүүхэнд нугасгүй хэмээн шоглодог гэнэ лээ.

Ингэж хэлэхээс ч аргагүй. Бүсгүй хүний гоо сайхныг гэрэл зурагчны нүдээр мэдэрч орхиод тэсэлгүй жиргэчихнэ. Нутгийн бүсгүйнхээ нүцгэн зургаар нүүр номоо чимж эротик гэх нэр авсан.

Төд удалгүй даншигийн мисс хэмээн Сэлэнгэ нутгийн бүсгүйг хаа явсан газар нь зургаар бөмбөгдөж энэ бүсгүйг ёстой л од болгож орхисон. Тэгвэл өнөөдөр эрхэм гишүүн Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаагийн зургаар нүүр номоо чимж “Мисс сайд” ирлээ хэмээжээ.

Үнэхээр л улс төрд гялалзаж яваа энэ бүсгүйг ойр тойрныхон нь биеэ гоё авч явдаг, бусад эмэгтэйчүүдэд зөв үлгэр дууриал болдог хэмээн үнэлдэг. Тиймдээ ч үеийн бүсгүйчүүд дундаасаа биеэ авч яваа байдал, бие хаагаараа  эрхгүй л ялгардаг учраас Зам тээврийн салбарын гэрэл зургийн дуранд өртөж орхисон нь тэр.

Б.ТОГТОХ

Эх сурвалж: www.mminfo.mn

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж